Odoo 13 Засвар Үйлчилгээний Багц
Бид Odoo 13 ERP системийг тогтвортой, үр ашигтай ажиллуулах, системийн гүйцэтгэлийг сайжруулах, боломжит эрсдэл, алдааг шуурхай илрүүлэн засах мэргэжлийн засвар үйлчилгээний цогц багцыг санал болгож байна. Энэхүү үйлчилгээ нь танай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай хангахад чиглэсэн.
Үйлчилгээний онцлогууд
Системийн алдааг засах, гүйцэтгэлийг сайжруулах
Odoo 13 хувилбар дээр үүсч болох нийтлэг алдаа, гацалтуудыг оношлон засаж, өгөгдлийн бааз болон кодын түвшинд гүйцэтгэлийг оновчтой болгоно.Шинэчлэлт, сайжруулалтыг оновчтой тохируулах
Odoo 13 нь хуучин хувилбар учир шинэ модулиуд болон гадны залгаасуудтай нийцүүлэхэд сорилт тулгардаг. Бид таны системд нийцүүлэн хувиргалт, тохиргоог аюулгүй хийх замаар доголдолгүй ажиллагааг хангана.Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах
Хуучин хувилбарууд нь хамгаалалтын эмзэг байдалд өртөх эрсдэлтэй байдаг тул бид системийн тань мэдээллийн аюулгүй байдалд зориулсан нөөцлөлт, хандалтын хяналт, нууцлалын тохиргоог сайжруулна.Тусгай модуль болон залгаас хөгжүүлэлт
Танай байгууллагын хэрэгцээнд нийцсэн Odoo 13 хувилбарт тохирсон модуль болон залгаасыг хөгжүүлж, одоо ашиглаж буй шийдэлтэй үр дүнтэй уялдуулна.Системийн тохиргоог хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэх
Бид хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээнд нийцсэн интерфейс, эрхийн тохиргоо, автоматжуулалт зэрэг тохиргоог нарийвчлан хийж өгнө.
Хэнд тохиромжтой вэ?
Odoo 13 систем ашиглаж буй бизнесүүд, хувь хүмүүс
ERP системийн хуучин хувилбарыг ашиглаж байгаа ч тогтвортой, найдвартай ажиллагаа шаардлагатай байгууллагуудад илүү тохиромжтой.Системийн гүйцэтгэлийг сайжруулах шаардлагатай хэрэглэгчид
Мэдээлэл удаан дуудагдах, систем ачаалал ихтэй үед гацах зэрэг асуудлууд тулгардаг хэрэглэгчдэд тохиромжтой.Шинэчилж сайжруулах төлөвлөгөөтэй байгууллагууд
Хуучин хувилбарыг ашиглаж байгаа ч шинэ хувилбар руу шилжихээс өмнө тогтвортой байдал, өгөгдлийн бүрэн бүтэн байдлыг хангахыг хүсэгчдэд зориулсан.
Хэрэв та энэхүү үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж авах хүсэлтэй бол бидэнтэй холбогдоно уу. Бид танай Odoo 13 системийн онцлог, ашиглалтын нөхцөлд нийцүүлэн тусгайлсан санал боловсруулан хүргэхэд бэлэн байна.