1. Нийтлэг үндэслэл
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь safety-tech.mn вэб сайт, тус сайтаар дамжуулан илгээх холбоо барих хүсэлт, үйлчилгээний санал авах хүсэлт, SafetyTech системийн туршилтын эрх болон түүнтэй холбоотой үйлчилгээний ашиглалтыг зохицуулна.
Энэхүү нөхцөл нь Цо Цэ Бо Эс Эс ХХК болон үйлчилгээг ашиглаж байгаа байгууллага, түүний эрх бүхий төлөөлөгчийн хооронд үйлчилнэ.
Төлбөртэй систем нэвтрүүлэх, тусгай хөгжүүлэлт хийх, сервер байршуулах, өгөгдөл шилжүүлэх, системийн интеграци хийх, байнгын ашиглалтын үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой нарийвчилсан нөхцөлийг талуудын байгуулсан тусдаа гэрээ, баталгаажсан үнийн санал, ажлын даалгавар, захиалга болон үйлчилгээний түвшний гэрээгээр тодорхойлно.
Тусдаа бичгээр байгуулсан гэрээ болон энэхүү нөхцөлийн хооронд зөрүү гарвал тухайн гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд бичгээр байгуулсан гэрээний нөхцөл давамгайлна.
2. Нэр томьёо
Энэхүү нөхцөлд дараах нэр томьёог дараах утгаар хэрэглэнэ:
- «SafetyTech» гэж Цо Цэ Бо Эс Эс ХХК-аас санал болгож буй ХАБЭА, сургалт, бүртгэл, тайлан, ажлын урсгал болон холбогдох цахим шийдлийг ойлгоно.
- «Вэб сайт» гэж safety-tech.mn домэйн болон түүнд хамаарах зөвшөөрөгдсөн дэд домэйн, цахим хуудас, бүртгэлийн маягтыг ойлгоно.
- «Үйлчилгээ үзүүлэгч» гэж Цо Цэ Бо Эс Эс ХХК-ийг ойлгоно.
- «Хэрэглэгч байгууллага» гэж SafetyTech-ийн талаарх мэдээлэл авах, туршилтын хүсэлт гаргах, туршилтын эрх ашиглах эсхүл үйлчилгээ авах байгууллагыг ойлгоно.
- «Хэрэглэгч» гэж хэрэглэгч байгууллагыг төлөөлөн вэб сайт болон системд нэвтэрч байгаа эрх бүхий хүнийг ойлгоно.
- «Controlled demo» (туршилтын үйлчилгээ) гэж төлбөртэй гэрээний үүрэг үүсгэхгүйгээр SafetyTech-ийн тухайн үед бэлэн байгаа зарим боломжийг synthetic data-тай хязгаарлагдмал хугацаанд үнэлэх зориулалттай үйлчилгээг ойлгоно.
- «Хэрэглэгчийн өгөгдөл» гэж хэрэглэгч байгууллага болон түүний эрх бүхий хэрэглэгчээс системд оруулсан, байршуулсан, дамжуулсан эсхүл үүсгэсэн мэдээллийг ойлгоно.
- «Байнгын ашиглалтын үйлчилгээ» гэж хэрэглэгч байгууллагын бодит үйл ажиллагаанд зориулан тусдаа гэрээний үндсэн дээр нэвтрүүлсэн төлбөртэй үйлчилгээг ойлгоно.
3. Нөхцөлийг зөвшөөрөх
Хэрэглэгч туршилтын хүсэлт илгээх, нөхцөл зөвшөөрөх сонголтыг тэмдэглэх, хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, нэвтрэх эрх ашиглах эсхүл үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар энэхүү нөхцөлтэй танилцаж, ойлгож, зөвшөөрснөө илэрхийлнэ.
Байгууллагын нэрийн өмнөөс хүсэлт гаргаж байгаа хүн нь дараахыг батална:
- тухайн байгууллагыг төлөөлөх зохих эрхтэй
- өгсөн мэдээлэл нь үнэн зөв
- байгууллага энэхүү нөхцөлийг биелүүлэх боломжтой
Тухайн хүн байгууллагыг төлөөлөх эрхгүй бол байгууллагын нэрийн өмнөөс туршилтын хүсэлт гаргах, хэрэглэгч үүсгэх, үйлчилгээний нөхцөл зөвшөөрөхийг хориглоно.
4. Үйлчилгээний хамрах хүрээ
Вэб сайтад байршуулсан мэдээлэл нь SafetyTech болон бусад хөгжүүлэлтийн үйлчилгээний ерөнхий танилцуулга болно.
Вэб сайтад дурдсан боломж, модуль, холболт, тайлан, гар утасны апп, серверийн сонголт болон бусад шийдэл нь хэрэглэгч байгууллага бүрд автоматаар бүхэлдээ нийлүүлэгдэх баталгаа болохгүй.
Тухайн байгууллагад нийлүүлэх эцсийн боломж, техникийн шаардлага, үнэ, хугацаа, хүлээлгэн өгөх шалгуур болон дэмжлэгийг шаардлага тодорхойлсны дараа тусдаа баримт бичгээр баталгаажуулна.
Хөгжүүлэлтийн төлөвлөгөө, ирээдүйд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боломж болон загварын түвшний танилцуулгыг одоо бэлэн болсон, гэрээгээр баталгаажсан боломж гэж ойлгохгүй.
5. Туршилтын эрхийн хүсэлт
SafetyTech-ийн туршилтын эрх авахын тулд хэрэглэгч байгууллага вэб сайтад байрлах бүртгэлийн маягтаар хүсэлт илгээнэ.
Туршилтын хүсэлт илгээсэн нь туршилтын эрх автоматаар үүссэн гэсэн үг биш.
Үйлчилгээ үзүүлэгч хүсэлтийг шалгаж, хэрэглэгч байгууллагын хэрэгцээ, техникийн боломж, аюулгүй байдлын нөхцөл болон туршилтын зорилгыг тодруулсны дараа эрхийг идэвхжүүлж болно.
Үйлчилгээ үзүүлэгч дараах үндэслэлээр туршилтын хүсэлтийг зөвшөөрөхгүй, нэмэлт мэдээлэл шаардах эсхүл хойшлуулах эрхтэй:
- мэдээлэл дутуу эсхүл илт зөрүүтэй
- хүсэлт гаргасан хүний төлөөлөх эрх тодорхойгүй
- давхар, автоматжуулсан эсхүл зүй бус хүсэлт гэж үзэх үндэслэлтэй
- мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлтэй
- туршилтын техникийн багтаамж хүрэлцэхгүй
- хүсэлт нь SafetyTech-ийн зориулалт болон туршилтын хүрээнд нийцэхгүй
Хүсэлт зөвшөөрөөгүй нь үйлчилгээ үзүүлэгч тухайн байгууллагатай гэрээ байгуулах үүрэг хүлээсэн гэсэн үндэслэл болохгүй.
6. Demo эрхийн хугацаа
Controlled demo эрхийн хугацааг үйлчилгээ үзүүлэгч идэвхжүүлсэн мэдэгдэл эсхүл demo хүсэлтийн баталгаажуулалтын хариунд тодорхойлно.
Demo хугацааг нэвтрэх эрх идэвхжсэн өдөр эсхүл үйлчилгээ үзүүлэгчийн илгээсэн мэдэгдэлд заасан өдрөөс эхэлсэнд тооцно.
Demo хугацааг сунгах эсэхийг үйлчилгээ үзүүлэгч тухайн нөхцөл байдалд үндэслэн шийдвэрлэнэ. Сунгалт нь хэрэглэгчийн автомат эрх биш байна.
Demo хугацаа дуусмагц нэвтрэх эрх хаагдах, хязгаарлагдах эсхүл synthetic demo орчинд оруулсан мэдээлэл дахин тохируулах эсхүл устгагдаж болно.
Public checkout, QPay идэвхжүүлэлт, cart эсвэл онлайн төлбөрт шилжих урсгал demo-д байхгүй.
7. Төлбөртэй гэрээний үүрэггүй байдал
Controlled demo эрх ашигласан нь хэрэглэгч байгууллагад SafetyTech-ийг төлбөртэй багц сонгох, public checkout хийх эсхүл гэрээ байгуулах үүрэг үүсгэхгүй.
Demo хугацаа дууссаны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах бол талууд fit-gap, үнэ, хамрах хүрээ, dedicated environment, хугацаа болон бусад нөхцөлийг тусдаа бичгээр баталгаажуулна.
Вэб сайтад харуулсан үнийн жишээ, хөнгөлөлт, багцын мэдээлэл нь ерөнхий танилцуулга бөгөөд хүчинтэй хугацаа, татвар, хэрэглэгчийн тоо, нэмэлт хөгжүүлэлт, сервер болон бусад зардлын талаар тусгай нөхцөл үйлчилж болно.
Demo хүсэлт, зөвлөгөөний хүсэлт, үнийн санал авах хүсэлт илгээсэн үйлдэл нь тусдаа төлбөрийн баталгаажуулалт хийгдээгүй бол эцсийн коммерциал гэрээ гэж тооцогдохгүй.
8. Хэрэглэгчийн бүртгэл ба нэвтрэх эрх
Хэрэглэгч байгууллага өөрийн хэрэглэгч бүрийн эрхийг ажлын чиг үүрэг, мэдээлэлд хандах шаардлагад тохируулан олгоно.
Хэрэглэгч дараах үүрэгтэй:
- нэвтрэх нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх
- нэг бүртгэлийг зөвшөөрөлгүйгээр олон хүн ашиглуулахгүй байх
- найдвартай нууц үг ашиглах
- бүртгэл алдагдсан эсхүл зөвшөөрөлгүй хандалт илэрсэн бол нэн даруй мэдэгдэх
- ажлаас гарсан, чиг үүрэг нь өөрчлөгдсөн хэрэглэгчийн эрхийг цуцлуулах
Нэвтрэх мэдээллийг хэрэглэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас алдсан, дамжуулсан эсхүл буруу ашиглуулсан тохиолдолд үүсэх эрсдэлийг хэрэглэгч байгууллага хариуцна.
Үйлчилгээ үзүүлэгч мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор нууц үг солих, нэмэлт баталгаажуулалт хийх, сэжигтэй нэвтрэлтийг түр хаах арга хэмжээ авч болно.
9. Зөвшөөрөгдсөн хэрэглээ
Хэрэглэгч SafetyTech-ийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
- туршилтын хүрээнд боломжийг үнэлэх
- байгууллагын хэрэгцээ, ажлын урсгалыг тодорхойлох
- зөвшөөрөгдсөн бүртгэл, тайлан болон туршилтын үйлдэл хийх
- үйлчилгээ үзүүлэгчид санал, алдааны мэдээлэл хүргүүлэх
Туршилтын орчинд боломжтой бол зохиомол, нэргүйжүүлсэн эсхүл туршилтын өгөгдөл ашиглана.
Бодит ажилтны хувийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл, биометрик мэдээлэл, үйлдвэрлэлийн нууц болон бусад эмзэг мэдээллийг зохих хууль зүйн үндэслэл, дотоод зөвшөөрөл, хамгаалалтын нөхцөл бүрдээгүй тохиолдолд туршилтын орчинд оруулахгүй.
10. Хориотой хэрэглээ
Хэрэглэгч дараах үйлдэл хийхийг хориглоно:
- хууль бус зорилгоор ашиглах
- бусдын эрх, нэр хүнд, нууцлал болон оюуны өмчийг зөрчих
- зөвшөөрөлгүй мэдээлэл цуглуулах, байршуулах, дамжуулах
- өөр хэрэглэгчийн бүртгэл болон мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах
- системийн хамгаалалтыг тойрч гарах, эмзэг байдлыг зөвшөөрөлгүй шалгах
- хортой код, вирус, автомат халдлага эсхүл хэт ачаалал үүсгэх
- системийн эх код, бүтэц, хамгаалалтын шийдлийг хууль болон тусгай зөвшөөрлөөр зөвшөөрснөөс бусад хэлбэрээр задлан шинжлэх
- үйлчилгээг хуулбарлан борлуулах, дамжуулан түрээслүүлэх
- худал, төөрөгдүүлсэн, доромжилсон эсхүл хууль бус мэдээлэл оруулах
- системийг хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан үед цорын ганц мэдээлэх болон хариу арга хэмжээний суваг болгон ашиглах
Аюул, осол, онцгой нөхцөл үүссэн үед хэрэглэгч байгууллага өөрийн баталсан шуурхай мэдээлэх болон хариу арга хэмжээний журмыг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ.
11. Хэрэглэгчийн өгөгдөл
Хэрэглэгч байгууллагаас оруулсан өгөгдлийн өмчлөл болон ашиглах хууль ёсны эрх нь хэрэглэгч байгууллага эсхүл тухайн мэдээллийн хууль ёсны эрх эзэмшигчид хадгалагдана.
Хэрэглэгч байгууллага системд оруулж буй мэдээлэлдээ дараахыг хариуцна:
- хууль ёсны үндэслэлтэй
- шаардлагатай зөвшөөрөл авсан
- үнэн зөв, зохистой
- бусдын эрхийг зөрчөөгүй
Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн өгөгдлийг зөвхөн үйлчилгээг ажиллуулах, хэрэглэгчийн хүсэлтийг гүйцэтгэх, техникийн дэмжлэг үзүүлэх, аюулгүй байдлыг хангах, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хэмжээнд боловсруулна.
Үйлчилгээ үзүүлэгч хэрэглэгчийн өгөгдлийг хэрэглэгч байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн өмч болгон шилжүүлэхгүй.
Байнгын ашиглалтын орчин дахь өгөгдөл татан авах, шилжүүлэх, нөөцлөх, сэргээх болон устгах нөхцөлийг тусдаа гэрээгээр тодорхойлно.
12. Хүний хувийн мэдээлэл
Вэб сайт, холбоо барих хүсэлт болон туршилтын бүртгэлтэй холбоотой хүний хувийн мэдээллийг SafetyTech-ийн Нууцлалын бодлогын дагуу боловсруулна.
Вэб сайт болон туршилтын хүсэлтийн хүрээнд Цо Цэ Бо Эс Эс ХХК-ийн мэдээлэл хариуцагчийн үүрэг, байнгын ашиглалтын орчинд хэрэглэгч байгууллагын заавраар мэдээлэл боловсруулах үүргийг тухайн үйлчилгээний бодит зохион байгуулалт болон тусдаа гэрээгээр тодорхойлно.
Хэрэглэгч байгууллага өөрийн ажилтан, гэрээт ажилтан болон бусад хүний мэдээллийг системд оруулахдаа холбогдох хуульд заасан үндэслэл, зөвшөөрөл болон мэдээлэх үүргийг өөрөө хангана.
Эрүүл мэнд, биометрик болон хуульд заасан бусад эмзэг мэдээлэл боловсруулах шаардлагатай бол талууд мэдээллийн ангилал, хандалтын эрх, хадгалалт, хамгаалалт болон устгалын нөхцөлийг урьдчилан бичгээр тохиролцоно.
Хүний хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлт, гомдлыг support@safety-tech.mn хаягаар илгээж болно.
13. Мэдээллийн аюулгүй байдал
Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээний төрөл, эрсдэлийн түвшин болон техникийн боломжид тохирсон зохистой зохион байгуулалтын болон техникийн хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Хамгаалалтын арга хэмжээнд шаардлагатай тохиолдолд дараах зүйлс хамаарч болно:
- хэрэглэгчийн эрхийн удирдлага
- нэвтрэлтийн хяналт
- холболтын хамгаалалт
- системийн бүртгэл
- нөөцлөлт
- шинэчлэлт
- сэжигтэй үйл ажиллагааны хяналт
- эмзэг байдлын засвар
Ямар ч мэдээллийн систем бүрэн эрсдэлгүй байх боломжгүй тул үйлчилгээ үзүүлэгч мэдээллийн аюулгүй байдал хэзээ ч алдагдахгүй гэсэн үнэмлэхүй баталгаа өгөхгүй.
Мэдээллийн аюулгүй байдлын зөрчил илэрсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч холбогдох хууль болон байгуулсан гэрээнд заасан мэдэгдэл, бүртгэл, хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хэрэглэгч байгууллага өөрийн төхөөрөмж, дотоод сүлжээ, хэрэглэгчийн эрх, нууц үг болон системд оруулах мэдээллийн аюулгүй байдлыг хариуцна.
14. Оюуны өмч
SafetyTech-ийн программ хангамж, загвар, бүтэц, эх код, мэдээллийн сангийн бүтэц, дүрслэл, лого, брэнд, баримт бичиг болон үйлчилгээ үзүүлэгчийн бүтээсэн бусад материалын оюуны өмчийн эрх нь Цо Цэ Бо Эс Эс ХХК эсхүл тухайн эрх эзэмшигчид хадгалагдана.
Энэхүү нөхцөл нь хэрэглэгчид SafetyTech-ийн өмчлөх эрхийг шилжүүлэхгүй.
Туршилтын хугацаанд хэрэглэгч байгууллагад зөвхөн дотоод үнэлгээ хийх зориулалттай, хязгаарлагдмал, шилжүүлэх боломжгүй, цуцлагдах эрх олгоно.
Хэрэглэгч байгууллагад зориулан тусгайлан хөгжүүлсэн модуль, эх код, загвар, баримт бичгийн өмчлөл болон ашиглах эрхийг тухайн төслийн гэрээгээр тусад нь тодорхойлно.
SafetyTech нэр, лого, дэлгэцийн зураг болон танилцуулгын материалыг нийтэд сурталчлах, дахин ашиглахад урьдчилан зөвшөөрөл авна.
15. Гуравдагч талын технологи
SafetyTech нь нээлттэй эхийн программ хангамж, үүлэн сервер, цахим шуудан, мэдэгдэл, шинжилгээ, нэвтрэлт болон бусад гуравдагч талын технологи ашиглаж болно.
Гуравдагч талын программ хангамжид тухайн программын лицензийн нөхцөл үйлчилж болно.
Гуравдагч талын үйлчилгээний тасалдал, өөрчлөлт болон хязгаарлалт нь SafetyTech-ийн зарим боломжид нөлөөлж болно.
Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч талд боловсруулах шаардлагатай бол энэ талаар Нууцлалын бодлого болон холбогдох гэрээнд тусгана.
16. Үйлчилгээний хүртээмж ба өөрчлөлт
Туршилтын үйлчилгээ нь үнэлгээ хийх зориулалттай бөгөөд тасралтгүй, алдаагүй эсхүл хэрэглэгч байгууллагын бүх шаардлагыг бүрэн хангана гэсэн баталгаа болохгүй.
Үйлчилгээ үзүүлэгч дараах шалтгаанаар үйлчилгээг түр хязгаарлаж болно:
- төлөвлөгөөт засвар
- аюулгүй байдлын шинэчлэлт
- системийн алдаа
- гуравдагч талын үйлчилгээний тасалдал
- давагдашгүй хүчин зүйл
- хууль, эрх бүхий байгууллагын шаардлага
Боломжтой тохиолдолд хэрэглэгчид төлөвлөгөөт тасалдлын талаар урьдчилан мэдээлнэ.
Туршилтын орчны боломж, харагдах байдал болон туршилтын өгөгдөлд өөрчлөлт оруулж болно.
Байнгын ашиглалтын үйлчилгээний хүртээмж, засвар үйлчилгээ, дэмжлэг болон сэргээх хугацааг тусдаа үйлчилгээний түвшний гэрээгээр тодорхойлно.
17. Эрхийг түдгэлзүүлэх болон цуцлах
Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдолд хэрэглэгчийн эрхийг түр түдгэлзүүлэх эсхүл цуцалж болно:
- энэхүү нөхцөлийг зөрчсөн
- мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүсгэсэн
- бусдын эрхэд халдсан
- хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй
- худал эсхүл төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн
- эрх бүхий байгууллагын шаардлага ирсэн
- туршилтын хугацаа дууссан
Яаралтай аюулгүй байдлын нөхцөлөөс бусад тохиолдолд боломжит хэмжээнд зөрчлийг тайлбарлаж, засах боломж олгож болно.
Хэрэглэгч байгууллага туршилтыг хүссэн үедээ зогсоож, нэвтрэх эрхээ хаалгах хүсэлт гаргаж болно.
Үйлчилгээ дуусгавар болсон нь өмнө үүссэн төлбөр, нууцлал, оюуны өмч, хариуцлага болон маргаан шийдвэрлэхтэй холбоотой үүргийг автоматаар хүчингүй болгохгүй.
18. Туршилтын дараах өгөгдөл
Туршилтын орчин нь хэрэглэгч байгууллагын албан ёсны архив, үндсэн мэдээллийн сан эсхүл цорын ганц нөөц хуулбар болгон ашиглах зориулалтгүй.
Туршилтын хугацаа дуусахаас өмнө шаардлагатай мэдээллээ хадгалах, хуулбарлах боломжтой эсэхийг хэрэглэгч урьдчилан тодруулна.
Туршилтын өгөгдлийг хадгалах, нэргүйжүүлэх, устгах хугацааг Нууцлалын бодлого, дотоод хадгалалтын журам болон хэрэглэгчид өгсөн тусгай мэдэгдлийн дагуу зохицуулна.
Туршилтын өгөгдлийг байнгын ашиглалтын орчинд шилжүүлэх бол өгөгдлийн чанар, бүтэц, аюулгүй байдал болон шилжүүлгийн ажлыг тусдаа тохиролцоно.
19. ХАБЭА-н үйл ажиллагаатай холбоотой хариуцлагын зааг
SafetyTech нь ХАБЭА-н мэдээллийг бүртгэх, хянах, тайлагнах болон байгууллагын үйл ажиллагааг системжүүлэхэд дэмжлэг үзүүлэх программ хангамж юм.
SafetyTech нь дараахыг орлохгүй:
- мэргэжлийн ХАБЭА-н ажилтны үнэлгээ
- ажил олгогчийн хуульд заасан үүрэг
- ажлын байрны бодит үзлэг
- эрсдэлийн мэргэжлийн үнэлгээ
- эмнэлгийн дүгнэлт
- хууль зүйн зөвлөгөө
- осол, онцгой нөхцөлийн шуурхай дуудлага
Систем ашигласан нь хэрэглэгч байгууллагыг ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, дотоод жумыг өөрөө мөрдөх үүргээс чөлөөлөхгүй.
Системийн тайлан болон үзүүлэлт нь оруулсан мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдалд тулгуурлана. Буруу эсхүл дутуу мэдээллээс үүссэн дүгнэлтийг хэрэглэгч байгууллага мэргэжлийн түвшинд нягтална.
SafetyTech-ийн тохиргоо нь хууль, стандартын баримтжуулалтыг дэмжиж болох боловч аливаа байгууллагыг хууль, MNS, ISO болон бусад стандартын шаардлагыг бүрэн хангасан, баталгаажсан эсхүл гэрчилгээ авсан гэж автоматаар нотлохгүй.
20. Баталгаа ба хариуцлага
Туршилтын үйлчилгээг тухайн үед бэлэн байгаа нөхцөлөөр, үнэлгээ хийх зориулалтаар олгоно.
Үйлчилгээ үзүүлэгч вэб сайтад байршуулсан мэдээллийг үнэн зөв, ойлгомжтой байлгахыг зорино. Гэвч баталгаажсан гэрээ, ажлын даалгавар болон үнийн саналыг орлохгүй.
Хуулиар зөвшөөрөгдөх хэмжээнд үйлчилгээ үзүүлэгч дараах шууд бус хохирлыг хариуцахгүй:
- ашиг, орлого, бизнесийн боломж алдах
- нэр хүндийн шууд бус хохирол
- хэрэглэгчийн өөрийн нөөцлөлт хийгээгүйгээс өгөгдөл алдах
- гуравдагч талын үйлчилгээний тасалдал
- хэрэглэгчийн буруу тохиргоо, зөвшөөрөлгүй хэрэглээ
- системийн мэдээллийг мэргэжлийн хяналтгүйгээр ашигласнаас үүссэн үр дагавар
Үйлчилгээ үзүүлэгчийн санаатай үйлдэл, илт хайхрамжгүй байдал эсхүл хуулиар хязгаарлахыг хориглосон хариуцлагыг энэхүү нөхцөлөөр үгүйсгэхгүй.
Төлбөртэй үйлчилгээний хариуцлагын хэмжээ, нөхөн төлбөр болон хязгаарыг тусдаа гэрээгээр тодорхойлно.
21. Давагдашгүй хүчин зүйл
Байгалийн гамшиг, гал түймэр, үер, газар хөдлөлт, өргөн хүрээний цахилгаан болон харилцаа холбооны тасалдал, кибер халдлага, төрийн байгууллагын шийдвэр, нийтийг хамарсан онцгой нөхцөл болон талуудын боломжит хяналтаас гадуурх бусад үйл явдлын улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол тухайн нөхцөл, холбогдох хууль болон гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.
Нөлөөлөлд өртсөн тал боломжтой бол нөгөө талдаа нөхцөл байдлын талаар мэдэгдэж, сөрөг үр дагаврыг бууруулах зохистой арга хэмжээ авна.
22. Нөхцөлд өөрчлөлт оруулах
Үйлчилгээ, хууль тогтоомж, аюулгүй байдлын шаардлага эсхүл байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орсон тохиолдолд энэхүү нөхцөлийг шинэчилж болно.
Шинэчилсэн нөхцөлд хувилбарын дугаар болон хүчин төгөлдөр болсон огноог тодорхой харуулна.
Хэрэглэгчийн эрх, үүрэгт бодитой нөлөөлөх томоохон өөрчлөлтийг вэб сайт, хэрэглэгчийн бүртгэл эсхүл бүртгэлтэй цахим шуудангаар мэдэгдэж болно.
Шаардлагатай тохиолдолд шинэчилсэн нөхцөлийг дахин зөвшөөрсний дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглуулна.
23. Мэдэгдэл ба харилцаа холбоо
Үйлчилгээтэй холбоотой мэдэгдлийг дараах сувгаар хүргүүлж болно:
- хэрэглэгчийн бүртгэлтэй цахим шуудан
- системийн мэдэгдэл
- вэб сайтад байршуулсан мэдэгдэл
- талуудын тохиролцсон бусад суваг
Хэрэглэгч байгууллага холбоо барих мэдээллээ үнэн зөв, шинэчилсэн байлгах үүрэгтэй.
Хэрэглэгчийн буруу эсхүл ашиглагдахаа больсон цахим шуудангийн хаягаас шалтгаалан мэдэгдэл хүлээн аваагүй эрсдэлийг хэрэглэгч байгууллага хариуцна.
24. Гомдол болон маргаан шийдвэрлэх
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг support@safety-tech.mn цахим шуудан эсхүл /contactus хуудсаар ирүүлнэ.
Талууд маргааныг эхний ээлжид харилцан зөвшилцөх, мэдээлэл солилцох замаар шийдвэрлэхийг зорино.
Зөвшилцлөөр шийдвэрлэж чадаагүй маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харьяалах эрх бүхий шүүхээр шийдвэрлүүлнэ.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль үйлчлэх харилцаанд хэрэглэгчийн хуулиар олгогдсон гомдол гаргах болон хамгаалуулах эрхийг энэхүү нөхцөл хязгаарлахгүй.
25. Хэрэглэх хууль
Энэхүү нөхцөл болон түүнтэй холбоотой харилцаанд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ.
Хууль тогтоомжийн заавал мөрдөх зохицуулалт болон энэхүү нөхцөлийн хооронд зөрүү гарвал хууль тогтоомжийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
26. Нөхцөлийн хэсэгчилсэн хүчин төгөлдөр байдал
Энэхүү нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус эсхүл хэрэгжих боломжгүй гэж тогтоогдсон нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Хүчин төгөлдөр бус заалтыг тухайн заалтын анхны зорилготой хамгийн ойролцоо, хуульд нийцсэн зохицуулалтаар орлуулна.
Үйлчилгээ үзүүлэгч аль нэг эрхээ нэн даруй хэрэгжүүлээгүй нь тухайн эрхээсээ татгалзсан гэж тооцогдохгүй.
27. Хэлний хувилбар
Энэхүү нөхцөлийг өөр хэлээр нийтэлсэн тохиолдолд орчуулгын зөрүү гарвал Монгол хэл дээрх баталгаажсан хувилбарыг баримтална.
28. Үйлчилгээ үзүүлэгчийн мэдээлэл
Үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны мэдээлэл:
- Хуулийн этгээдийн нэр: Цо Цэ Бо Эс Эс ХХК
- Улсын бүртгэлийн дугаар: Улсын бүртгэлийн гэрчилгээнээс нөхөх
- Албан ёсны хаяг: Төв аймаг, Эрдэнэ сум — дэлгэрэнгүй хаягийг баталгаажуулна
- Брэндийн нэр: SafetyTech
- Вэб сайт: safety-tech.mn
- Цахим шуудан: support@safety-tech.mn
- Холбоо барих хуудас: /contactus
Энэхүү нөхцөл нь ерөнхий мэдээлэл өгөх баримт бичиг бөгөөд захиалагчийн тусгай гэрээ, үнийн санал, ажлын даалгавар болон үйлчилгээний түвшний гэрээг орлохгүй.