Ажлын талбарт илэрсэн аюулыг мэдээлж, авсан арга хэмжээний хэрэгжилтийг хянахад мэдээллийн нэгдсэн урсгал хэрэгтэй. Safety-Tech энэ ажлыг цахимжуулахад зориулагдсан ХАБЭА-н систем юм.
Цаасан маягт, Excel файл, чатад тархсан бүртгэлтэй үед “Хэн хариуцаж байгаа вэ?”, “Ямар арга хэмжээ авсан бэ?”, “Шийдвэрлэгдсэн үү?” гэсэн асуултын хариуг олоход цаг ордог.
Safety-Tech-ийн зорилго нь ажлын талбарын мэдээллийг ХАБЭА баг, хариуцсан ажилтан, удирдлагын өдөр тутмын ажилтай холбох юм.
Хэнд зориулсан бэ?
Safety-Tech нь уул уурхай, барилга, үйлдвэрлэл, эрчим хүч, тээвэр, агуулах зэрэг ажлын талбартай байгууллагуудад зориулагдсан.
Өдөр тутмын хэрэглээнд:
Ажилтан, инженер — ажлын талбарт илэрсэн аюул, тохиолдлыг мэдээлэх;
ХАБЭА-н ажилтан — бүртгэлийг нэгтгэж, эрсдэл болон арга хэмжээний явцыг хянах;
Хариуцсан ажилтан — өөрт оноосон арга хэмжээний хэрэгжилтийг бүртгэх;
Удирдлага — анхаарах асуудал, шийдвэрлэлтийн төлөвийг харахад ашиглана.
Ямар ажилд туслах вэ?
Жишээлбэл, ажилтан ажлын талбарт аюул илрүүллээ гэж бодъё. Мэдээллийг бүртгэсний дараа үнэлж, хариуцагч болон хугацаатай арга хэмжээ оноон, хэрэгжилтийг нь хянана.
Ингэснээр “аюул мэдээлсэн” гэдгээр ажил дуусахгүй. Тухайн асуудлын шийдвэрлэлтийг дагаж хянах боломж бүрдэнэ.
Одоо юу нь бэлэн байгаа вэ?
Safety-Tech одоогоор хяналттай туршилтын шатанд байна. Туршилтын хүрээнд дараах үндсэн боломжийг танилцуулж байна:
Аюул мэдээлэх;
Осол, зөрчил бүртгэх;
Залруулах арга хэмжээний хэрэгжилт, хаалтыг хянах;
Эрсдэлийн үнэлгээ бүртгэх;
Ажлын байр, байршлын мэдээлэл ашиглах;
Үндсэн хяналтын самбар, тайлан харах;
Гар утаснаас мэдээлэл илгээж, төлөв харах.
Зарим бүртгэл, ангилал болон сургалт, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн удирдлага туршилтын хүрээнд хязгаарлагдмал.
Ажлын байрны үзлэг, дотоод аудит, баримт бичиг, тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй хяналт болон офлайн бүртгэл нь дараагийн шатны хөгжүүлэлтэд хамаарна.
Хэрхэн танилцаж, турших вэ?
Эхлээд танай байгууллагад хамгийн их хүндрэл үүсгэж буй нэг ажлын урсгалыг сонгоё. Аюул мэдээлэх үү, арга хэмжээний хэрэгжилт хянах уу, эсвэл бүртгэлээ нэгтгэх үү?
Дараа нь жишиг өгөгдөлтэй demo орчинд үндсэн урсгалыг үзэж, хэрэгцээтэйгээ харьцуулан үнэлнэ. Demo эрх багийн баталгаажуулалтын дараа нээгдэнэ. Байгууллагад нэвтрүүлэх хүрээ, тохируулга, үнэ, нөхцөлийг тусад нь тохиролцоно.
Танай байгууллага ХАБЭА-н аль ажлаа эхэлж цахимжуулахыг хүсэж байна вэ?